Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2009 оны 11 сарын 30
    Тэд орчноо, нийгмээ ийнхүү үзэн ядаж тэсрэх болсон шалтгааныг бид бодитой харж, түүнд засвар хийх шаардлага тулгарсныг л хил дээрх аллага, сонгуулийн дараах бослого, гэмт хэргүүд харуулаад байгаа юм биш үү?
    Арван сар хэлтгий гишгих вий гэж хэвлийдээ манаж, арван найман жил араас нь сарвайж өсгөсөн хүүгээ эхчүүд хил мануулах гэж төрүүлдэггүй юм. Хил манах гэдгийг хэн гавьяа гэж итгүүлсэн юм бэ?
    Цас шуурах, бороо шаагих, салхи исгэрэхийн алинд ч уйтгар гунигийн дуу сонсогдож байдаг тэртээ хилийн хязгаарт хүний нийгмээс таслагдаж, харанхуй, мэдээлэлгүй орчинд хатуу дэг дор ял мэт хүлээсэн алба хаахыг гавьяа гэж хэлдэггүй юм. Цааш унших ...
    Уншсан 32249 Сэтгэгдэл 3
  • 2009 оны 11 сарын 23
    Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнөөдрийн байдлаар гурав орчим тэрбум ам.доллар аж. Зөвхөн Оюутолгойн төсөлд гэхэд үүнээс дөрөв дахин их гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм.
    Уул уурхайн салбарын огцом өсөлтийг даган бий болох их мөнгийг угтуулан банкууд чадавхжих эрмэлзэл, томрох шаардлагатай тулгарч буй бололтой. Энэ үүднээс харвал арилжааны банкууд нэгдэж, нийлж байгаа үйл явцыг зах зээлийн хуулийн дагуух жам ёсны зүйл гэж ойлгож болохоор. Гэвч маш их мөнгө гэдэг ойлголтыг банкнаас салгаж ойлгох аргагүй учраас өнөөдөр арилжааны банкуудын нэгдэж, нийлэх явцыг нийгмийн тодорхой хэсэг хардлагын нүдээр харж байна.
    Цааш унших ...
    Уншсан 30765 Сэтгэгдэл 0
  • 2009 оны 11 сарын 19
    -Иргэд эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байгаа, үүнийгээ өнөө маргаашийн идэх, уухад зарцуулагдаад дуусах хэдэн төгрөгөөс илүү утга агуулгатайгаар үнэлж байгаагаа улстөрчдөд мэдрүүлэх шиг боллоо-
    Сүүлийн хорин жилд монголчууд хувь хүний болон улс төрийн, хуулиар олгогдсон олон хүлээн зөвшөөрөгдсөн гээд өмнөх нийгэмд хаалттай байсан олон эрхийг эдлэх болсон. Харин олонх нийтээрээ огт хүрч амжаагүй байгаа ганц эрх нь эдийн засгийн эрх чөлөө юм. Уг нь эдийн засгийн эрх чөлөө нь хүнд байж болох хэрэгцээнүүдийн хамгийн наад захын хэрэгцээнд тооцогддог. Харин хүний хэрэгцээг шат шатаар нь ахиулан харуулсан Маслоугийн гурвалжин хэмээх загвараар бол дээрх хэрэгцээнүүдийн хамгийн дээд хэсэгт “бусдад үйлчлэх” хэрэгцээ багтдаг байна. Ийм хэрэгцээтэйгээ “учирсан” цөөн хүмүүсийг улс төрийн хүрээнээс олж болох бөгөөд тэд өөрийн эрхгүй доод хүмүүстээ тусалж, тэднийг баярлуулахыг хүсдэг аж. Тийм ч учраас улс төрд орж, эрх мэдэлд хүрэхийг чухалчилж, нийт үндэстнийхээ амьдралыг өөрчлөх чухал шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг байна. Хүнд байж болох хэрэгцээнүүдийн хамгийн эцсийнх болох бусдад үйлчлэх хэрэгцээгээ хангахаар “заяагдсан” хэсэг бүлэг өнгөрсөн сонгуулиар их хэмжээний мөнгийг иргэдэд зүгээр өгөхөөр амласан. Цааш унших ...
    Уншсан 34923 Сэтгэгдэл 1
  • 2009 оны 11 сарын 19
    Жил бүрийн айдас өөр өөр байх аж. Өнгөрсөн жилийн яг өдийд эдийн засгийн хямрал өнөөдрийн гахайн томуугийн тархалт шигээр айдас, түгшүүр төрүүлж байсан гэхэд бараг үнэмшмээргүй санагдана.
    Гэвч бөөрөнхий дэлхийг маань гурилын элдүүр дор өнхрүүлчихсэн юм шиг хавтгайруулж, улс орон бүрийг “хямрал” хэмээх нэг өвчнөөр өвчлүүлээд байсан нь бараг үнэн ч болов уу. Яагаад гэхээр Монголын Засгийн газар жилийн өмнө хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг парламентаар хэлэлцүүлж, 1.5 их наяд төгрөгийг түүндээ зарцуулахаар баримт бичиг батлуулж байсан нь харин үнэн юм. Цааш унших ...
    Уншсан 29946 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив