Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 5 сарын 26
    Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.
    Цааш унших ...
    Уншсан 19341 Сэтгэгдэл 5
  • 2012 оны 3 сарын 9
    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаатай уулзаад байна.

    Анхныхаа олимпийн эрхийг 16 жилийн өмнө авч байсан тэрбээр одоо тав дахиа энэ эрхийг аваад буй. Алдар нэр нь сонсогдож эхэлснээс хойш бараг хориод жил өнгөрсөн гэхэд итгэмээргүй юм. Цаг хугацаа огт урагшлаагүй юм шиг тэр алдрын тавцангаас, амжилтын тэнгэрээс буусангүй. Гоо үзэсгэлэн нь ч бүдгэрсэнгүй. Улам өгсч, улам л гэрэлтсээр. Энэ оргилоос буух, буцах болоогүй гэдгээ дэндүү сайн мэдэж байгаа түүнтэй Лондонгийн олимпоос өмнө амжаад уншигч таныг уулзуулахыг зорилоо. 
    Цааш унших ...
    Уншсан 35105 Сэтгэгдэл 12
  • 2011 оны 12 сарын 1
    Хүрэмнийх нь баруун энгэрт алтан соёмбот цоо шинэ тэмдэг гялалзаж байна. Д.Болд энэхүү хүндтэй шагнал, төрийн соёрхлыг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авсан юм. Харин хүрэмнийх нь доторх цагаан цамцны зүүн энгэр дээр “Bold”  гэсэн дөрвөн үсэг, брэндийн тэмдэглэгээ харагдана. Монголын залуусын даган дууриах хэв маяг болж хэдийнэ амжсан энэ залуу хэзээ ямагт цаг үеийнхээ өмнө гарч сэтгэж, алхаж ирсэн. Монголын орчин үеийн хөгжимд үндэсний хэв маягтай шинэ урсгал бий болгохоор ажиллаж буй түүний хөдөлмөр, санаачилгыг төр үнэллээ. Тэрбээр шинэ урсгалаа олонд тайлагнаж, “Монгол поп” төслийнхөө хүрээнд ийм нэртэй шинэ тоглолтоо саяхан тавьсан. Энэ бүтээлийг нь төр соёрхсон билээ. 
    Цааш унших ...
    Уншсан 40796 Сэтгэгдэл 156
  • 2011 оны 6 сарын 21
    Сэтгэл дотроос минь сэрж ниссэн хун тайзан дээр бүжиж эхлэв. Зүрхэнд минь зүүлттэй явдаг Ханхүү одоо дэргэд минь байна. Үргэлж баяр догдлол, уйтгар гунигаар ээлжлэн давалгаалавч нээгээд үзчихэж болдоггүй сэтгэл зүрхээ би одоо ил гаргаад харж сууна. Яг л зүрхээ алган дээрээ тавьсан юм шиг эмзэглэн догдолж үздэг өнөөх “Хунт нуур”...

    Энэ удаад “Хунт нуур” бүжгэн жүжгийг Монголын сонгодог урлагийн тайзнаас  дэлхийн тавцанд хөл тавьсан алдарт балетчин Д.Алтанхуяг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрт бүжигчдийн хамтаар амилууллаа. “Хунт нуур” дандаа л яруу сайхан, гайхамшгийг мэдрүүлж төгсдөг, энэ удаад ч тийм байлаа.
    Цааш унших ...
    Уншсан 39865 Сэтгэгдэл 31
Нийтлэлийн архив