Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алдрын тавцанд алга ташуулан зогсох эрчүүдийн ард
2017 оны 1 сарын 5 [Уншсан тоо: 21028]

-Аливаа улстөрч, удирдагчийн ард ажлыг нь нухаж, арван хурууны өндгөө арчигдтал албыг нь гүйцэлдүүлж явдаг арав, хориор тоологдохгүй эмэгтэйчүүд байдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Том том юм ярьж, тодорхойгүй байдал үүсгэчихээд пээдийж явдаг цүнх баригчид биш тооцоотой, нягт нямбай эмэгтэйчүүд л аливаа багийн ажлыг нугалдаг-

Ардчилсан намын даргын сунгаа ширүүсч, өрсөлдөгчид өдгөө таван сумаа нэг нэгээр нь сугалан өөд өөдөөсөө харвахад бэлэн болжээ. Зи даргын багцалж барьсан таван сум шиг нэг хуйнд хэзээ ч нэгэн зэрэг багтах боломжгүй таван өөр эрх ашиг тэнд явааг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон хэрэг. Өрсөлдөгчид өдгөө бие биеийнхээ эсрэг өрөг дээр нэг, өргийн гадна хоёр удаа сум тавьж буйг хэвлэлээр өрнөж буй тулаан харуулж эхэллээ.

Эрчүүдийн тулаан ширүүсч болох ч энэ дундаа эмэгтэйчүүд, эхнэр хүүхдүүдийг хавчуулан “хохирогч” болгохоор улайрч буй нь тэмцэл ямар хэмжээнд хүрснийг